Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Улаангом тохижилт, үйлчилгээ” ОНТҮГ-т хог түрэх зориулалт бүхий гинжит трактор нийлүүлээд байна.
Энэхүү гинжит тракторыг нийлүүлэх сонгон шалгаруулалтад “Эрхт сэнтий” компани шалгарч 148.7 сая төгрөгөөр нийлүүлжээ.
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг нийлүүлэгч компаниас гинжит тракторыг хүлээн авч, гэрээ болон техникийн тодорхойлолтод тусгагдсан шаардлагыг хангасан байдлыг газар дээр нь үзэж танилцаад “Улаангом тохижилт, үйлчилгээ” ОНТҮГ-т өнгөрсөн долоо хоногт хүлээлгэн өгсөн байна.
Энэхүү гинжит тракторыг зөвхөн Улаангомд ашиглахгүйгээр гэрээгээр аймгийн бусад сум орон нутагтаа аваачиж хог хаягдлаа түрүүлэх боломжтой юм.