Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг Манхан сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус сумын Эрүүл мэндийн төв нь 25 эмч, ажилтантай. Энэ онд 6916 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, үндэсний 12, аймгийн 3 дэд хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн 2018 онд эхийн эндэгдэл гарсан тул 2019 онд эх барихын тусламж үйлчилгээнд онцгой анхаарч байна. Үүнээс гадна уламжлалт эмчилгээ, сувилахуйн үйлчилгээг сайжруулж, БЗДХӨ, сүрьеэ, элэгний BC вирус илрүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна гэж Манхан сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон хэлж байлаа.
Мөн эрүүл мэндийн төвийн барилгыг төвлөрсөн халаалтын шугам сүлжээнд холбосон учраас аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн сантехникийн хэрэгсэл солих ажлын төсвийг яаралтай гаргаж өгөх хүсэлт уламжиллаа.