Ховд аймагт УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилгаар “Захчин дуу хуур”-ын наадамд боллоо. Уг наадам Ховд аймгийн Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч гэсэн захчин ястны 5 сумын 19-80 насны 70 орчим авьяастнууд оролцож, захчин ардын уртын болон богино дуу, шог хошин магтаал дуу, ихлийн татлага, захчин биелгээ, ерөөл магтаал, аман яриа, захчин эрэгтэй, эмэгтэй хувцас хэрэглэлтэй хос гэсэн долоон төрлөөр авъяас чадвараа сорьсон юм.
~“Захчин дуу хуур”-ын наадамд Манхан сум түүчээллээ~
Наадмын нийт багийн дүнгээр тэргүүн байранд Манхан сум, хоёрдугаар байранд Мөст сум, гуравдугаар байранд Үенч сум шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна.
Дууны наадамд оролцсон бүх оролцогчид наадмын дараа “Захчин түмэн нүүж байна” нэртэй дууны дүрс, зураг авалтад оролцсон байна.