Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулах улсын аварга шалгаруулах тэмцээн Төв аймгийн Сэргэлэн суманд боллоо.
Монголын уламжлалт болон сонгомол морин спортын холбоо, Батлан хамгаалах туслах нийгэмлэг хамтран явуулсан энэ тэмцээнд аймаг, нийслэлийн 26 багийн 80 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон байна.
Тэмцээний уран уургач төрөлд Дорноговь аймгийн тамирчин Т.Түвшин-Эрдэнэ, бугуйлын төрөлд Дархан-Уул аймгийн тамирчин А.Ядамсүрэн, эмнэг булгиулах төрөлд Морин спорт, сургалтын төвийн тамирчин Б.Батгэрэл нар түрүүлж, улсын аварга болжээ.