Залуу эмч нар малчдад үйлчилгээ үзүүлж байна

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн дэргэдэх “Хараагийн залуус” залуу эмч нарын холбооноос санаачлан сумынхаа малчдад зориулсан үзлэг оношилгоо, сургалтуудыг зохион байгуулж байна.

Энэ сарын 10-13-ны өдөр зохиох эл үйл ажиллагаагаар нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоо, чихрийн шижин өвчний үед хийх асаргаа сувилгаа, артерийн даралтыг хэрхэн гэрийн нөхцөлд үзэх зэрэг үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа аж. Мөн гэр хороололд амьдарч байгаа болон малчин өрхүүдэд гар угаах үлгэрчилсэн загварыг сурталчлан таниулахаас гадна эрүүл амьдралын хэв шинжийн сургалт явуулж байна.

Түүнчлэн ундны ус хадгалах болон зөөвөрлөх стандартын шаардлага хангасан савны асуумж авах, “Өөрийгөө сувилах” аргачлал, эрүүл зөв хооллолтын тухай сургалтуудыг явуулж байгаа ажээ. Энэхүү үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.  

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих