ДАРХАН: Спорт цогцолборыг ажил 80 хувьтай байна

ДМонголдоо томоохонд тооцогдох “Спорт цогцолбор”-ыг Дархан-Уул аймагт сүндэрлүүлэхээр барилгын ажил эд өрнөж байна.

Өнөөдрийн байдлаар барилгын нийт гүйцэтгэл 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ оны 4 дүгээр улиралд 2200 хүний спорт танхимыг ашиглалтад өгөх талаар гүйцэтгэгч “Нэмбар” ХХК-иас мэдээлж байна.

20.000 м2 талбай бүхий Спорт цогцолборт 2200 хүний суудалтай спорт танхим, 240 хүний суудалтай ОУ-ын стандартад нийцсэн таван зам бүхий 25 метрын усан бассейн, тамирчдын бэлтгэлийн өрөө, хувцас солих өрөө байхаас гадна бусад бүх төрлийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимууд багтаж байна. Тус цогцолборын барилгыг нийт 21 тэрбум төгрөгийн Улсын төсөвтэйгөөр “Нэмбар” ХХК гүйцэтгэж байгаа юм.

2014 онд хөрөнгө оруулалтыг зогсоож, царцаасан тул 2017 оноос аймгийн удирдлагууд Улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр тусгуулснаар “царцаасан жагсаалт”-аас гарч төсөл урагшаа хөдөлсөн юм.

 Аймгийн Монгол Ардын Намын хорооноос 2016 оны сонгуулийн Мөрийн хөтөлбөртөө “Спорт цогцолборын төвийг бүрэн ашиглалтад оруулах асуудлыг шийдвэрлүүлнэ.” хэмээн тусгасан нь ийнхүү биеллээ олж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих